Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Ногоон, эрүүл, ухаалаг, аюулгүй сургууль”-ийн загварыг танилцуулж, 2026-2027 оны хичээлийн жилд 100 сургуулийг “Ногоон, эрүүл, ухаалаг, аюулгүй сургууль” болгон шинэчлэн зохион байгуулах ажлын төлөвлөгөөг танилцууллаа. “Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль” гэдэг бодлогыг бид энэ хичээлийн жилд хэрэгжүүлэх гэж байна. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.
Тэрээр "Өнөөдрийн хуралдаанаар ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургуулийн загварыг танилцуулж, 2026-2027 оны хичээлийн шинэ жилд улсын хэмжээнд 100 сургуулийг шинэчлэн зохион байгуулахаар боллоо. Ерөнхий сайд Н.Учралын "Чөлөөлье" санаачлагын хүрээнд ногоон чөлөөлөлтийг хийж, боловсролын салбараас эхэлж байна. НҮБ-ын цөлжилтийн эсрэг тэмцэх COP17 олон улсын хуралд Засгийн газраас цөлжилт, уур амьсгалын өөрчилттэй тэмцэх бодлогоо танилцуулж байна.