Монголын Олон Улсын Арбитраас уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын хурал боллоо. Тус хуралд Монгол Улс, АНУ, БНХАУ, ОХУ, Франц, Япон болон бусад орны хуульч, арбитрч, судлаачид оролцжээ.
Хурлаар хил дамнасан бизнесийн маргаан, арбитрын шийдвэрийн хэрэгжилт, олон улсын арбитрын шинэ чиг хандлага, арбитрчийн хараат бус байдал зэрэг сэдвийг хэлэлцсэн байна.
Тус арга хэмжээ нь маргаан шийдвэрлэх ажиллагааны онолын мэдлэгийг практик хэрэглээтэй уялдуулах, мэргэжлийн хүрээгээ тэлэх, цаашид МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрт мэргэшүүлэх дадлага хийх боломжийг бүрдүүлж байгааг онцоллоо.