Монгол-Солонгосын гарааны бизнесийн хамтын ажиллагааны уулзалт боллоо
БНСУ-ын хөгжлийн албан ёсны тусламжаар хэрэгжих төслийн хүрээнд хоёр улсын гарааны бизнесийн экосистемийн хамтын ажиллагааны танилцуулга, уулзалтыг зохион байгууллаа.

Нийтлэл бүрийн ашигласан үндсэн болон нэмэлт материалыг нээлттэй харуулна.
Бүх мэдээБНСУ-ын хөгжлийн албан ёсны тусламжаар хэрэгжих төслийн хүрээнд хоёр улсын гарааны бизнесийн экосистемийн хамтын ажиллагааны танилцуулга, уулзалтыг зохион байгууллаа.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж (ODA)-аар 2026–2028 онд хэрэгжих “Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулах төсөл”-ийн хүрээнд танилцуулга уулзалт боллоо. Тус арга хэмжээг Нийслэлийн Бизнес, инновацын газар болон БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэрлэл, гарааны бизнесийн яамны харьяа Солонгосын Стартап болон Энтрепренер Хөгжлийн Хүрээлэн (KISED) хамтран зохион байгуулсан байна.
Товчхон
Уулзалтад Эдийн засаг, хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх ухааны парк, Мэдээлэл, технологийн үндэсний парк болон гарааны бизнесийг дэмжигч төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож, хоёр улсын стартап экосистемийн өнөөгийн нөхцөл байдал, төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл солилцлоо.
Мөн арга хэмжээний үеэр 2026 оны аравдугаар сарын 17-ноос хэрэгжиж эхлэх гарааны бизнесийн хотхон байгуулах болон хурдасгуур хөтөлбөрийн зорилго, үйл ажиллагааг танилцуулж, БНСУ-ын туршлагыг Монголд нутагшуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг хэлэлцсэн байна.
Ил тод байдал
Энэ мэдээг боловсруулахад ашигласан материалын холбоосууд.
Үндсэн эх сурвалж: Бизнес, инновацын газар
Нэмэлт материал нь бие даасан баталгаажуулалт гэсэн үг биш.
Үргэлжлүүлэн унших




© 2026 Tuuchee.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Хөгжүүлсэн: Sain Web