Монголын тамирчид Дэлхийн нүүдэлчдийн VI их наадмаас хүрэл медалиуд хүртлээ
Киргиз улсын Бишкек хотод зохион байгуулагдаж буй Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд Монгол Улсын баг тамирчид бөхийн болон морин спортын төрлүүдээр хүрэл медалиуд хүртлээ.

Нийтлэл бүрийн ашигласан үндсэн болон нэмэлт материалыг нээлттэй харуулна.
Бүх мэдээКиргиз улсын Бишкек хотод зохион байгуулагдаж буй Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд Монгол Улсын баг тамирчид бөхийн болон морин спортын төрлүүдээр хүрэл медалиуд хүртлээ.

Киргизийн Бишкек хотноо болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI их наадмын самбо бөхийн +98 кг-ын жинд ОУХМ, Улсын заан Б.Серик хүрэл медалийн төлөө Германы бөхийг 6:2 харьцаагаар ялж медаль хүртлээ. Мөн алыш бөхийн фрийстайл төрөлд улсын начин Н.Амгаланбаатар, алыш буюу бүстэй бөхийн +100 кг-ын жинд аймгийн арслан М.Баасанжав нар тус тус хүрэл медалийн болзол хангав.
Товчхон
Морин спортын төрөлд тамирчид медалийн буухиаг үргэлжлүүлж, зоос шүүрэх төрөлд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын тамирчин Байболат Ахылбек хүрэл медаль хүртлээ. Түүнчлэн морьт барилдааны төрөлд 60 кг-ын жинд А.Жанибек, 70 кг-д М.Наурызбек, 80 кг-д Е.Өмиртай нар хүрэл медаль хүртэж амжилт гаргасан байна.
Ил тод байдал
Энэ мэдээг боловсруулахад ашигласан материалын холбоосууд.
Үндсэн эх сурвалж: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын соёлын төв
Нэмэлт материал нь бие даасан баталгаажуулалт гэсэн үг биш.
Үргэлжлүүлэн унших
