Сэлэнгэ аймгийн нийтийн номын сангаас Номын баярыг тохиолдуулан хэд хэдэн танин мэдэхүйн арга хэмжээ зохион байгууллаа. Энэ хүрээнд оролцогчид “Судрын өвтэй танилцахуй” үйл ажиллагаагаар үнэт ховор ном, судрын сан хөмрөгтэй танилцаж, өв уламжлалын талаар мэдээлэл авсан байна. Түүнчлэн “Номын мэргэн” асуулт хариултын тэмцээн болон нутаг орныхоо түүх соёлыг таниулах “Сэлэнгэ – сайхан нутаг” боловсролын хөтөлбөрийг явуулжээ.
Түүнчлэн 40 дэх удаагийн Номын баяраар бие даасан хэвлэлийн газрууд нэгдэн “Бид” нэртэй гудамж гарган оролцож байна. Энэхүү талбарт шинэ болон залуу уран бүтээлчдийн бүтээл, шинэхэн хэвлэлийн газруудын ном, орон нутгаас ирсэн зохиолчдын бүтээлүүд дэлгэгджээ.
Бие даасан хэвлэлийн газрууд болон орон нутгийн уран бүтээлчид зах зээлд дутагдаж буй өвөрмөц сэдвийг нөхөх, уншигчидтай шууд уулзаж холбогдох боломж бүрдэж байгааг онцолж байна.