Сонсогчдод эх оронч үзэл төлөвшүүлэх соён гэгээрүүлэх уулзалт зохион байгуулав
Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Дотоодын цэрэг судлалын сонсогчдод ахмад үеийн туршлагаас танилцуулах соён гэгээрүүлэх үйл ажиллагаа зохион байгууллаа.

Нийтлэл бүрийн ашигласан үндсэн болон нэмэлт материалыг нээлттэй харуулна.
Бүх мэдээДотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Дотоодын цэрэг судлалын сонсогчдод ахмад үеийн туршлагаас танилцуулах соён гэгээрүүлэх үйл ажиллагаа зохион байгууллаа.

Цагдаагийн сургуулийн Дотоодын цэргийн албаны тэнхимийн дэргэдэх “Цагаан арслан” клубээс сонсогчдод ахмад үеийн алба хаагчдын ажлын туршлагыг танилцуулах, эх оронч үзэл төлөвшүүлэх зорилгоор соён гэгээрүүлэх арга хэмжээ зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд Эрдэм шинжилгээ, инновацын газрын судлаач, бригадын генерал Т.Хүрэлбаатар уригдан оролцов. Бригадын генерал Т.Хүрэлбаатар нь хил хамгаалалтын нэрт зүтгэлтэн, дэслэгч генерал Базарын Цэдэн-Ишийн ажил, амьдралын замнал болон улс орныхоо төлөө оруулсан хувь нэмрийн талаар мэдээлэл хүргэж, сонсогчидтой ярилцлага өрнүүлсэн байна. Тус арга хэмжээнд Дотоодын цэргийн албаны тэнхимийн багш нар болон Дотоодын цэрэг судлал бакалаврын хөтөлбөрийн 1-3 дугаар дамжааны сонсогчид бүрэн хамрагдлаа.
Товчхон
Ил тод байдал
Энэ мэдээг боловсруулахад ашигласан материалын холбоосууд.
Үндсэн эх сурвалж: Дотоод хэргийн их сургууль
Үргэлжлүүлэн унших




© 2026 Tuuchee.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Хөгжүүлсэн: Sain Web