Улс төрийн хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг орон нутагт тэмдэглэлээ
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх, түүхийн сургамжийг таниулах хүрээнд орон нутагт дурсгалын арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Баянгол болон Баруунбүрэн сумдад хүндэтгэл үзүүлэх ёслол, танин мэдэхүйн олон төрлийн үйл ажиллагаа явуулсан байна.






