Хууль зүйн сургуулийн суралцагчдын дунд зохион байгуулсан сагсан бөмбөг, волейболын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж, шилдгүүдээ тодрууллаа. Сагсан бөмбөгийн тэмцээний шилдэг тоглогчоор 242 дугаар дамжааны суралцагч Ж.Мөнх-Эрдэнэ, Н.Энхжин нар шалгарсан бол холын зайн шидэлтийн төрөлд 213 дугаар дамжааны Б.Билгүүн, 242 дугаар дамжааны Н.Энхжин нар тэргүүлсэн байна. Тус төрөлд Э.Мянганбаяр ангийн даргатай 211 дүгээр дамжааны хамт олон шилжин явах цомын эзэн боллоо.
Волейболын тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд 211 дүгээр дамжаа тэргүүн байр, 213 дугаар дамжаа дэд байр, 212 дугаар дамжаа гутгаар байр эзэлсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд 221 дүгээр дамжаа тэргүүлж, 241 дүгээр дамжаа дэд, 212 дугаар дамжаа гутгаар байрт шалгарчээ.
Волейболын шилдэг тоглогчоор 213 дугаар дамжааны суралцагч Н.Билгүүн, 241 дүгээр дамжааны Б.Номин-Эрдэнэ нар тодорсон бол тус тэмцээний шилжин явах цомыг О.Тэмүүлэн ангийн даргатай 212 дугаар дамжааны баг хамт олон хүртлээ.