Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулиас Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран сонсогч, суралцагчдын онолын мэдлэгийг бататгах, практик туршлага хуваалцах зорилгоор стратегийн лекц зохион байгууллаа. Тус лекцийг тус хүрээлэнгийн Эрүүгийн эрх зүй, криминологийн секторын эрдэм шинжилгээний ажилтан, доктор, дэд профессор Ц.Очгэрэл удирдан явуулсан байна.
Сургалтад “Аюулгүй байдал судлал” болон “Иргэний шийдвэр гүйцэтгэл”-ийн бакалаврын хөтөлбөрийн сонсогчид хамрагдлаа. Энэ үеэр хорих байгууллагын аюулгүй байдал, пенитенциар гэмт явдлын онцлог, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зүй болон ялтныг нийгэмшүүлэх орчин үеийн чиг хандлагын талаар мэдээлэл хүргэв.
Мөн Монгол Улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчин, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын оролцоо, салбарын шинэтгэлийн чиглэлийг хэлэлцсэн бөгөөд сонсогчид практикт тулгардаг асуудлаар санал бодлоо солилцлоо.