Хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн иргэнд хариуцлага ногдуулав
Шүүхийн шийдвэрээр тогтоосон дөрвөн хүүхдийн тэтгэлгийг гурван жилийн турш төлөхөөс зайлсхийсэн иргэнд шүүхээс 10 хоног баривчлах, албадан сургалтад хамруулах шийтгэл ногдууллаа.

Нийтлэл бүрийн ашигласан үндсэн болон нэмэлт материалыг нээлттэй харуулна.
Бүх мэдээШүүхийн шийдвэрээр тогтоосон дөрвөн хүүхдийн тэтгэлгийг гурван жилийн турш төлөхөөс зайлсхийсэн иргэнд шүүхээс 10 хоног баривчлах, албадан сургалтад хамруулах шийтгэл ногдууллаа.

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны шийдвэрээр тэтгэлэг төлөгч Э.О-гоос дөрвөн хүүхдийн тэтгэлэг гаргуулж С.Ч-д олгохоор шийдвэрлэсэн байна. Гэвч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрээр төлөх хүүхдийн тэтгэлгийг гурван жилийн хугацаанд төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гаргасныг тогтоожээ.
Товчхон
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газраас уг зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, харьяа прокурорт хянуулан шүүхэд шилжүүлсэн байна.
Үүний дагуу Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2026 оны есдүгээр сарын 21-ний өдрийн шийтгэврээр тэтгэлэг төлөгч Э.О-г 10 хоногийн хугацаагаар баривчилж, 20 цагийн албадан сургалтад хамруулахаар шийдвэрлэв.
Ил тод байдал
Энэ мэдээг боловсруулахад ашигласан материалын холбоосууд.
Үндсэн эх сурвалж: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа банкны төлбөр барагдуулах газар
Үргэлжлүүлэн унших




© 2026 Tuuchee.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Хөгжүүлсэн: Sain Web