Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр тэтгэлэг төлөгч Б.Н-ээс хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулж Д.Д-д олгохоор шийдвэрлэсэн байжээ. Гэвч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Б.Н нь шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг 2 жил 3 сарын хугацаанд төлөхөөс зайлсхийсэн нь тогтоогдсон байна.
Банкны төлбөр барагдуулах газраас төлбөр төлөгчийн уг үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгалт явуулж, харьяа прокурорын байгууллагад хянуулан шүүхэд шилжүүлжээ.
Шүүх уг зөрчлийг хянан хэлэлцээд 2026 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шийтгэврээр тэтгэлэг төлөгч Б.Н-ийг 10 хоногийн хугацаагаар баривчилж, 30 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэл ногдуулсан байна.