Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны долоодугаар сарын 29-ний өдрийн шийдвэрээр Б.Б-гээс нэг хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэтгэлэг авагч Т.О-д олгохоор тогтоосон байв. Гэвч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тэтгэлэг төлөгч Б.Б нь шүүхийн шийдвэрээр сар бүр төлөх үүрэгтэй тэтгэлгийг нэг жил есөн сарын турш төлөөгүй болохыг тогтоожээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газраас Зөрчлийн тухай хуулийн дагуу шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, холбогдох материалыг харьяа прокурорт хянуулан шүүхэд шилжүүлсэн байна. Улмаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2026 оны есдүгээр сарын 29-ний өдрийн шийтгэврээр тэтгэлэг төлөгч Б.Б-д 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй үйлдэл нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол торгох, эсхүл албадан сургалтад хамруулж, долоогоос 30 хоног баривчлах шийтгэл оногдуулахаар заасан байдаг аж.