Намрын сэрүүн уур амьсгал, хөрсний чийг нь суулгасан модны үндэс шинэ орчиндоо дасан зохицож, ирэх хаврын ургалтад бэлтгэхэд таатай нөхцөл бүрдүүлдэг байна. Иймд гэр бүлээрээ мод тарьж, байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулахыг уриалжээ.
Суулгасан мод бүр ирээдүйд орчны тоосжилтыг бууруулж, агаарын чанарыг сайжруулан эрүүл ногоон орчныг цогцлооход чухал нөлөө үзүүлдэг.
Түүнчлэн намрын мод тариалалтыг дэмжих хүрээнд орон нутагт мод, бут, сөөгний тарьц, суулгац бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл, судалгааг иргэдэд танилцуулж байна.