Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар орон даяар хэрэгжүүлж буй “Хүүхдийн төлөө За бол Заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд Төв аймгийн ажлын хэсгийн хурал болов. Хурлыг тус аймгийн Засаг даргын зөвлөх, ажлын хэсгийн ахлагч Б.Отгонбаяр удирдан чиглүүлж, холбогдох хэлтэс, агентлагийн удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо.
Хурлын үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын баталсан салбар бүрийн онцлогт нийцсэн тушаалын дагуу үнэлгээ хийх, хяналтын хуудас ашиглах зааврыг танилцуулж санал солилцсон байна. Хөдөлгөөний хүрээнд байгууллага бүр хүүхдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлийг илрүүлж бууруулах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр ажиллах юм.
Ажлын хэсгээс аймаг, сум, аж ахуйн нэгж, байгууллагын эцэг эхийн зөвлөл болон Эрсдэлийн хяналтын хороодод холбогдох үүрэг чиглэлийг албан бичгээр хүргүүлж, хэрэгжилтийн үр дүнг тогтмол тайлагнаж ажиллахаар шийдвэрлэлээ.