Улс орон даяар "Хүүхдийн төлөө За гэвэл заавал хийе" үндэсний хөдөлгөөн өрнөж байна. Энэхүү ажлын хүрээнд хүүхдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орон зайг тэлэх, тэдний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна. Үүний зэрэгцээ Хүүхдийн эрхийн тухай хуулийн хүрээнд эцэг эх, асран хамгаалагчдын хүлээх үүргийг сануулж буй юм.
Мөн уг хөдөлгөөний хүрээнд Говь-Алтай аймгийн Тайшир суманд хүүхдийн бүсийн чуулган амжилттай зохион байгуулагдлаа. Тус чуулганд Тайшир болон Дэлгэр сум, Гуулин тосгон, түүнчлэн Завхан аймгийн Цагаанчулуут, Шилүүстэй сумын сурагчид хамрагдаж, сургалт хэлэлцүүлэг, спорт, урлагийн арга хэмжээнд оролцсон байна.
Энэхүү арга хэмжээ нь хүүхдийн эрх, хамгаалал, нийгмийн оролцоог дэмжих, хүүхэд бүрийн дуу хоолойг сонсож, ирээдүйн сайн сайхны төлөө бодитой алхам хийх зорилгыг агуулжээ.