Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн тамирчдаа хүлээн авлаа
АНУ-ын Лас Вегас хотод болсон U23 насны чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн тамирчдаа Төв аймгийн удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тэмцээнд ОУХМ Н.Батбилгүүн, тамирчин Э.Одгэрэл нар хүрэл медаль хүртсэн байна.






