Олон улсын охидын өдрийг тохиолдуулан Өлгий сумын ерөнхий боловсролын сургуулиудад охидын эрхийг хамгаалах, хөгжил, оролцоог дэмжих, хувь хүний хөгжлийг төлөвшүүлэх чиглэлээр сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулжээ.
Үйл ажиллагааны хүрээнд охидод өөрийн үнэ цэнийг танин мэдэх, эрхээ мэддэг байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өөртөө итгэлтэй болох, аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, чадвар эзэмшүүлэхийг зорьсон байна.
Мөн нүүр болон үс арчилгаа, эрүүл ахуйн зөв дадал хэвшлийн талаар мэдээлэл өгч ярилцсан бөгөөд охидын дуу хоолойг сонсож, сурч хөгжих тэгш боломжийг бүрдүүлэхэд гэр бүл, сургууль, нийгмийн хамтын оролцоо чухал болохыг тэмдэглэжээ.