Баянгол дүүргийн Насан туршийн суралцахуйн төвөөс хүүхдийн эрх, хамгааллыг дэмжих, сургуулийн орчинд эерэг харилцааг төлөвшүүлэх зорилгоор ерөнхий боловсролын 51 дүгээр сургуулийн бага ангийн 100 сурагчид сургалт явууллаа.
Сургалтаар үе тэнгийн дээрэлхэлтийн ойлголт, хэлбэрүүд, хүүхдийн сэтгэл зүйд үзүүлэх сөрөг нөлөө болон бусдыг ялгаварлан гадуурхахгүй байх, найз нөхдөө хүндэтгэх эерэг харилцааны ач холбогдлыг насны онцлогт нь тохируулан тайлбарлав.
Түүнчлэн дээрэлхэлтэд өртсөн эсвэл харсан тохиолдолд дуугүй өнгөрөөлгүй багш, эцэг эх, асран хамгаалагч зэрэг итгэж болох насанд хүрэгчдэд хандаж тусламж хүсэхийг сурагчдад зөвлөлөө.