ESG буюу Байгаль орчин, Нийгэм, Засаглал нь байгууллагын урт хугацааны тогтвортой байдал, эрсдэл болон удирдлагын чанарыг үнэлэхэд ашиглагддаг ойлголт юм. Үүнээс засаглалын бүрэлдэхүүн хэсэг нь тухайн байгууллага шийдвэрээ хэрхэн гаргадаг, Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын эрх, хариуцлагын зааг ямар байгаа, эрсдэлийг хэрхэн хянаж мэдээллээ тайлагнадаг зэрэг чанарын хүчин зүйлсийг хамардаг байна.
Хөрөнгө оруулагчдын хувьд засаглал нь тусдаа бие даасан шалгуур болохоос гадна байгаль орчин, нийгмийн зорилтууд бодит шийдвэр гаргалт, хяналт, эрсдэлийн удирдлага, тайлагналд хэрхэн хэрэгжиж буйг үнэлэх суурь тогтолцоо болдог. Иймээс сайн засаглал нь санхүүгийн болон ESG эрсдэлийг хэрхэн удирдаж байгааг тодорхойлох, мэдээллийн чанар болон тайлагналын найдвартай байдлыг дүгнэх боломжийг олгодог ажээ.
Энэхүү зарчмын хүрээнд Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК нь БОНЗ хэрэгжүүлэгч байгууллагын хувиар нийслэлийн хөрөнгө оруулалт, сангийн итгэмжлэн удирдлагын хүрээнд хөрөнгө оруулалтын шийдвэр, эрсдэлийн удирдлага, хяналт, тайлагналыг уялдуулан хэрэгжүүлэх, тогтвортой санхүүжилтийн шаардлагад нийцсэн орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна.