Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт сүүлийн 24 цагийн хугацаанд хулгайлах төрлийн 15 хэрэг бүртгэгдэж, шалгалтын ажиллагаа явагдаж байна.
Үүний зэрэгцээ Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс шинээр элсэгч оюутнуудад зориулсан урьдчилан сэргийлэх сургалтыг эхлүүллээ. Сургалтаар оюутнуудад гэмт хэрэг, цахим залилан, хар тамхины хор уршиг болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар мэдээлэл өгч байгаа бөгөөд нийт 1000 гаруй суралцагч хамрагдах юм.
Түүнчлэн орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүд цагдаагийн байгууллагатай хамтран хууль тогтоомжийг сурталчлах, эрсдэлээс сэргийлэх ажлуудыг хэрэгжүүлж байна.