Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2026 оны тавдугаар сарын 31-ний өдрийн 03 дугаар тогтоолоор “Хүүхдийн төлөө–ЗА бол ЗААВАЛ хийе” үндэсний хөдөлгөөнийг батлан, орон даяар хэрэгжүүлж байна.
Тус хөдөлгөөн нь хүүхэд бүрийн эрх, аюулгүй байдлыг хангах, тэдэнд учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан илрүүлэх, мэдээлэх, үнэлэх болон бууруулахад чиглэж байгаа юм. Мөн гэр бүл, боловсролын байгууллага, олон нийтийн орчинд хүүхдэд ээлтэй, аюулгүй нөхцөл бүрдүүлэх зорилго тавьжээ.
Үндэсний хөдөлгөөнийг нийт хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд эхний үе шат нь 2026 оны зургаадугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 25-ны хооронд үргэлжилнэ. Харин хоёр дахь үе шатыг 2027 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс тавдугаар сарын 30-ныг хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.