Архивын ерөнхий газраас "Албан хэрэг хөтлөлт, архивын ажилтан"-ы мэргэжлийн сургалтыг 2026 оны 11 дүгээр сарын 09-нөөс 11 дүгээр сарын 30-ны хооронд танхимаар зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Сургалтад оролцох цахим бүртгэл 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 09:00 цагаас 11 дүгээр сарын 3-ны өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Сургалтад бүртгүүлэх иргэд surgalt@archives.gov.mn цахим хаяг руу иргэний үнэмлэхийн лавлагаа, ажлын газрын үнэмлэхийн хуулбар, төлбөр төлсөн баримт болон холбоо барих утасны дугаараа илгээх шаардлагатай. Сургалтын төлбөр 250,000 төгрөг бөгөөд Төрийн сан банк дахь Архивын ерөнхий газрын дансанд шилжүүлж, гүйлгээний утга дээр суралцагчийн овог, нэр, утасны дугаарыг бичнэ.
Суралцагчийн тоо хязгаартай тул бүртгэлийн шаардлага хангасан хүсэлтүүдийг хүлээн авч, хариуг цахим шуудангаар мэдэгдэх юм байна. Мөн төлбөрийг байгууллагаас төлөх бол тус газрын Санхүү, аж ахуйн хэлтсээс урьдчилан нэхэмжлэх үүсгүүлж, бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө шилжүүлэхийг анхааруулжээ.