Улсын бүртгэлийн ерөнхий газрын Кибер, аюулгүй байдлын хэлтсээс 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр албан хаагчдадаа зориулан “Байгууллагын кибер аюулгүй байдал, аюул занал” сэдэвт сургалт зохион байгууллаа. Тус арга хэмжээг Кибер, аюулгүй байдлын хэлтсийн ахлах мэргэжилтэн П.Чинболд удирдан явуулав.
Сургалтын хүрээнд кибер аюулгүй байдлын үндсэн ойлголт, холбогдох хууль эрх зүйн зохицуулалт болон түгээмэл тохиолддог халдлага, зөрчлийн талаар танилцуулсан байна. Мөн сэжигтэй цахим шуудан, холбоос, файлыг таних, мэдээллийн систем болон сүлжээний лог бүртгэл хөтлөлтийн ач холбогдлыг тайлбарлалаа.
Цахим орчны эрсдэлээс сэргийлэхэд албан хаагч бүрийн хариуцлага чухал тул мэдээллийн аюулгүй байдлыг хангах зөв дадлыг ажлын байрандаа хэвшүүлэхийг сургалтын үеэр онцлов.