Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны шийдвэрээр иргэн Д.О-гоос нэг хүүхдийн тэтгэлэг гаргуулан олгохоор тогтоосон байна. Гэвч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Д.О нь хүүхдийн тэтгэлгээ 3 жил 5 сарын турш төлөхөөс зайлсхийсэн болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газраас тогтоожээ.
Үүний дагуу тус газраас Зөрчлийн тухай хуульд зааснаар шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, харьяа прокурорын хяналтаар дамжуулан хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Улмаар анхан шатны шүүхийн 2026 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн шийтгэврээр тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн Д.О-г 15 хоног баривчлах, 30 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэл ногдуулсан байна.