Шүүх шинжилгээний байгууллага нь ISO 9001:2015 “Чанарын менежментийн тогтолцоо-Шаардлага” стандартын хэрэгжилтийг үнэлэх “Монсертф” ХХК-ийн магадлах 2 аудитад 2026 оны есдүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд амжилттай хамрагдлаа.
Аудитын явцад нийт 35 шалгуур үзүүлэлтээр үнэлгээ хийсэн бөгөөд тохирол 58, давуу тал 5, сайжруулах боломж 2 тодорхойлогдож, анхаарах хэсэг болон үл тохирол илрээгүй байна.
Тус аудит нь байгууллагын чанарын менежментийн тогтолцооны хэрэгжилтийг үнэлэх, үйл ажиллагааны чанар, үр нөлөөг тасралтгүй сайжруулахад чухал ач холбогдолтой юм.