
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян өрнөж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх намрын мод тарих арга хэмжээ үргэлжилж байна. Энэ хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт мод тарих ажлууд хийгдлээ.










