
Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлууд цаг үеийн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж байна
Дорнод, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлууд төсөв, газар зохион байгуулалт, хайгуулын тусгай зөвшөөрөл зэрэг цаг үеийн асуудлуудыг хэлэлцэж байна. Тухайлбал, Чойбалсан сум тусгай хамгаалалттай болон өвөлжөө, хаваржааны газартай давхацсан тул хайгуулын сонгон шалгаруулалтад татгалзсан тогтоол гаргажээ.










