
Архангай аймгийн ИТХ-ын ээлжит XII хуралдаан эхэллээ
Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XII хуралдаан 78 хувийн ирцтэй эхэлж, хөгжлийн төлөвлөгөө болон төсвийн гүйцэтгэл зэрэг таван асуудлыг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд Монгол Улсын гавьяат эмч цол хүртсэн төлөөлөгч Ж.Ариунаад хүндэтгэл үзүүллээ.










