
Улсын бүртгэлийн ерөнхий газар барьцааны эрхийг цахимаар бүртгэх системийг нэвтрүүлж байна
Улсын бүртгэлийн ерөнхий газар барьцаа хөрөнгийг цахимаар бүртгэх, өөрчлөх, эрхийг дуусгавар болгох системийг нэвтрүүлж, арилжааны банкууд болон санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжүүд бүртгэлийн байгууллагад биечлэн очих шаардлагагүй болж байна.










