
НӨАТ-ын сугалааны ээлжит тохирлоор 8 орон таарсан нэг азтан тодорлоо
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролд 58.8 сая гаруй баримт хамрагдаж, найман орон таарсан нэг азтан тодорсон байна.
Нийтлэл бүрийн ашигласан үндсэн болон нэмэлт материалыг нээлттэй харуулна.
Бүх мэдээМэдээний архив
Эдийн засаг, санхүү, төсөв, бизнес болон зах зээлийн мэдээ.
Нийт 102 мэдээ

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролд 58.8 сая гаруй баримт хамрагдаж, найман орон таарсан нэг азтан тодорсон байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн эх үүсвэрээр Сүхбаатар аймагт 51 иргэнд 1.4 тэрбум төгрөгийн жижиг зээл олгосноор 66 шинэ ажлын байр бий болжээ. Уг зээлийг улсын хэмжээнд жилийн 7 хувийн хүүтэйгээр арилжааны банкуудаар дамжуулан олгож байна.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Партизаны талбайд 2026 оны есдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд шинэ ургацын өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана.

Есдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн, 40 гаруй хувьд дунд зэрэг байна. Харин нийт нутгийн 10 орчим хувьд бэлчээрийн ургалтын байдал муу үнэлгээтэй гарчээ.

Алтанбулаг чөлөөт бүсээр хуурамч архи оруулж ирдэг гэх цахим орчинд тархсан мэдээлэл нь үндэслэлгүй болохыг тус чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанаас мэдэгдлээ. Бүсэд нэвтрүүлж буй согтууруулах ундаанд гааль болон татварын байгууллага хуулийн дагуу хяналт тавьдаг байна.

Монгол, Хятадын гаалийн байгууллагууд хилийн боомтын нэвтрүүлэх чадавх болон хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам ээлжит шуурхай хуралдаанаа зохион байгуулж, салбарын ажлын хэрэгжилт болон тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ. Хурлаар холбогдох газар, нэгжүүдэд хуулийн төсөл боловсруулах, сонгон шалгаруулалтыг эрчимжүүлэх зэрэг чиглэлээр үүрэг даалгавар өгөв.

Нийслэлийн иргэдийг эх орны хөрсөнд ургуулсан төмс, хүнсний ногоогоор хангах зорилготой “Алтан намар 2026” өргөтгөсөн худалдаа 11 дүгээр сарын 1 хүртэл ажиллахаар боллоо. Уг худалдааг наймдугаар сараас эхлэн есөн дүүргийн 18 байршилд зохион байгуулж байна.

БНХАУ-ын нарны цахилгаан станцуудын суурилагдсан хүчин чадал 1,286 ГВт-д хүрч, нүүрсний цахилгаан станцуудын хүчин чадлыг давлаа. Цаашид тус улс уг салбарт ирэх таван жилд 298 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийх төлөвтэй байна.

Монгол Улсын бонд гаргагчдын олон улсын зах зээлд арилжаалагдаж буй ам.долларын бондуудын өгөөж 5.24-өөс 9.86 хувийн хооронд хэлбэлзэж байна. Үүнээс Улаанбаатар хотын бондын өгөөж 5.80 хувьтай байна.

Нийгмийн даатгалын багц хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийг хангах, олон нийтэд таниулах зорилгоор сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ. Тус сургалтыг Нийгмийн даатгалын ерөнхий газраас зохион байгуулж байна.

Нийгмийн даатгалын багц хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг сурталчлан таниулах зорилгоор нийгмийн даатгалын байгууллагын албан хаагчдад зориулсан “Сургагч багш” бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.
© 2026 Tuuchee.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Хөгжүүлсэн: Sain Web