
Хятад-Монголын эдийн засаг, худалдааг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцлаа
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын Тяньжин хотод ажиллаж буй Хятад-Монголын эдийн засаг, худалдааг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцав. Тус төв нь уул уурхайн салбарын төслүүдийг Хятадын зах зээлд гаргах, бизнес эрхлэгчдийг шууд холбоход дэмжлэг үзүүлж байна.










