
Орон нутгуудад намрын мод тариалалтын ажил өрнөж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан «Тэрбум мод» үндэсний хөдөлгөөний хүрээнд аймаг, орон нутгийн байгууллагууд намрын мод тарих ажилд нэгдэж байна. Тухайлбал, Өвөрхангай болон Дундговь аймагт байгууллагууд мод, бут суулгалаа.










