Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба болон Хөрөнгө оруулагчдын зөвлөлөөс 2026 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд тус бүсэд үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагчидтай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгээр Зөвшөөрөл, Мэдэгдлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын талаар мэдээлэл өгч, хөрөнгө оруулагчдад тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, цаашид хамтран ажиллах зарчим, чиглэлээ тодорхойлсон байна.
Уулзалтын хүрээнд Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагч Ж.Өнөрбаяр, Хөрөнгө оруулагчдын зөвлөлийн дарга Д.Мөнхбаяр нар хөрөнгө оруулалт татах, худалдаа, үйлчилгээний шинэ салбарыг хөгжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.