Дотоод хэргийн их сургуулийн “Сүлдэт” танхимд Шинжлэх ухааны академийн их сургууль (UMAS)-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулах арга хэмжээ боллоо. Санамж бичигт Дотоод хэргийн их сургуулийн захирал, бригадын генерал Т.Сүхболд болон Шинжлэх ухааны академийн их сургуулийн ректор, профессор Д.Баттогтох нар гарын үсэг зурав.
Уулзалтын үеэр талууд ахисан түвшний хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, хиймэл оюун, өгөгдлийн шинжилгээ, инновацын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр санал солилцсон байна. Мөн лабораторийн чадавх болон мэдээллийн нэгдсэн санг хөгжүүлэх, практик байгууллагуудын хүний нөөцийг бэлтгэж, чадавхыг бэхжүүлэхээр харилцан тохиролцлоо.
Энэхүү хамтын ажиллагаа нь үндэсний болон олон улсын түвшинд өндөр түвшний судалгаа хийх, шинэ мэдлэг бүтээх, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэл гаргах чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм.