Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд анги удирдсан багшийн асуудал, шийдлийг тодорхойлох хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээний үеэр анги удирдахад багш нарт тулгардаг бэрхшээлүүдийг эрэмбэлэн тодорхойлж, шийдвэрлэх арга замыг хамтын оролцоонд тулгуурлан гаргажээ.
Мөн залуу болон туршлагатай багш нар сайн туршлагаа харилцан хуваалцаж, цаашид сургуулийн орчинд хэрэгжүүлэх ажлын чиглэлээ тодорхойлсон байна. Түүнчлэн сэтгэл зүйч Ж.Алтанзул анги удирдсан багш нарт өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлогийн талаар мэргэжлийн зөвлөгөө, зөвлөмж өглөө.