Олон улсын хүүхдийн спортын XII наадам Чита хотод эхэллээ
ОХУ-ын Чита хотноо Олон улсын хүүхдийн спортын XII наадам эхэлж, Монгол Улсын баг тамирчид тэмцээндээ оролцож байна. Манай улсаас спортын найман төрөлд 76 тамирчин өрсөлдөж байна.

Нийтлэл бүрийн ашигласан үндсэн болон нэмэлт материалыг нээлттэй харуулна.
Бүх мэдээОХУ-ын Чита хотноо Олон улсын хүүхдийн спортын XII наадам эхэлж, Монгол Улсын баг тамирчид тэмцээндээ оролцож байна. Манай улсаас спортын найман төрөлд 76 тамирчин өрсөлдөж байна.

ОХУ-ын Чита хотод Олон улсын хүүхдийн спортын XII наадам албан ёсоор эхэллээ. Тус наадамд Монгол, ОХУ, БНХАУ-ын нийт 783 тамирчин спортын 10 төрлөөр өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас 11 дасгалжуулагчийн удирдлага дор 76 тамирчин найман төрөлд оролцож байна.
Товчхон
Наадмын шатрын багийн төрөлд Монгол Улсаас нэг, ОХУ-ын Чита хотоос хоёр, Буриадаас нэг баг өрсөлдөж байна. Монголын шатрын багийг "Таван хан" клубын дасгалжуулагч, спортын мастер Ө.Бат-Очир дасгалжуулж, бүрэлдэхүүнд Б.Сэргэлэн, Б.Цолмон, Д.Цэлмүүн нар багтан тоглож байна.
Тэмцээн явагдаж буй “Динамо” спорт цогцолборт Монголын волейболын баг тамирчид мөн бэлтгэлээ базааж байна. Энэхүү олон улсын наадам нь өмнө нь 2009 онд Улаанбаатар, 2010 онд Хөх хот, 2019 онд Чита хотод тус тус зохион байгуулагдаж байжээ.
Ил тод байдал
Энэ мэдээг боловсруулахад ашигласан материалын холбоосууд.
Үндсэн эх сурвалж: Биеийн тамир спортын улсын хороо
Нэмэлт материал нь бие даасан баталгаажуулалт гэсэн үг биш.
Үргэлжлүүлэн унших
© 2026 Tuuchee.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Хөгжүүлсэн: Sain Web