Улаан-Уул суманд сурагчдын дунд «Номын мөрөөр» арга хэмжээг зохион байгуулав
Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд намрын номын баярын хүрээнд 8-11 дүгээр ангийн сурагчдын дунд танин мэдэхүйн «АХА» тэмцээн болон бусад арга хэмжээг зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд нийт 88 сурагч хамрагдсан байна.





