Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн 49 дүгээр цэцэрлэг нь 1963 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Нисэхийн ажилчдын хүүхдийг сурган хүмүүжүүлэх зорилгоор анх үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй байна. Тухайн үед тус цэцэрлэг 4 бүлэгтэй, 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, 15 багш, ажилтантайгаар нээгдэж байжээ.
Түүнчлэн 1965 онд эцэг эх, асран хамгаалагчдын дэмжлэгээр тоглоомын талбай байгуулж, 1967 онд хоёр өрөө бүхий склад барьсан бөгөөд тухайн үед гахай, тахианы аж ахуй эрхэлж байсан аж.
Өнөөдөр тус цэцэрлэг нь хүүхэд бүрийн онцлог, авьяас чадварыг дэмжин хөгжүүлж, эрүүл, аюулгүй, ээлтэй орчинд тоглонгоо суралцах боломжийг бүрдүүлэн, зөв дадал, зөв хандлагатай бие даасан иргэнийг төлөвшүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.