“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөний хүрээнд Говь-Алтай аймагт “Цахим Говь-Алтай” арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Арга хэмжээний хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин тус аймагт ажиллаж, орон нутгийн удирдлага болон салбарын байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтаар цахим шилжилт, мэдээлэл холбооны дэд бүтэц, төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх болон аймгийн “Цахим-Алтай” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хэлэлцсэн байна. Мөн төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай, хялбар, хүртээмжтэй хүргэх цахим шилжилтийн сургалтуудыг орон нутагт зохион байгуулж байна.