
Зөвшөөрлийн тогтолцоонд шинэчлэл хийж, үйл ажиллагааг хялбаршуулж байна
Иргэн, бизнес эрхлэгчдэд учирдаг хүнд суртал, шат дамжлагыг бууруулах зорилгоор холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зөвшөөрлийн тогтолцоог хялбарчлах зохицуулалтууд хэрэгжиж эхэллээ. Шинэ журмаар зөвшөөрөл олголт, сунгалтыг цахимжуулж, эрсдэл багатай зарим үйл ажиллагааг мэдэгдэх зарчмаар эрхлэх боломж бүрдсэн байна.










