
Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэг Улсын бүртгэлийн ерөнхий газарт эхэллээ
Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэг Улсын бүртгэлийн ерөнхий газарт албан ёсоор эхэллээ. Шалгалтын комисс холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, архивын өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөхөөр ажиллаж байна.










