
Монгол Улсын Гавьяат тамирчин, ахмад геологич Л.Мягмарсүрэн таалал төгсжээ
Монгол Улсын Тэргүүний геологич, Монгол Улсын Гавьяат тамирчин, Олон улсын шатрын мастер Лхамсүрэнгийн Мягмарсүрэн 2026 оны аравдугаар сарын 26-ны өдөр таалал төгслөө.
Мэдээний архив
Нийтлэгдсэн мэдээг анхны нийтэлсэн огноогоор нь шинээс хуучин руу жагсаав.
Нийт 622 мэдээ

Монгол Улсын Тэргүүний геологич, Монгол Улсын Гавьяат тамирчин, Олон улсын шатрын мастер Лхамсүрэнгийн Мягмарсүрэн 2026 оны аравдугаар сарын 26-ны өдөр таалал төгслөө.

Дотоод хэргийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн суралцагч Н.Номин “NEW NORMAL 2026” эрдэм шинжилгээний хуралд гуравдугаар байр эзэллээ. Тэрбээр цахим халдлага болон мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалтын сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн байна.

Монголын Театрын музей 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тус өдөр музей 09:00-17:00 цагийн хуваарийн дагуу ажиллахаар болжээ.

Улаанбаатар хотын 387 жилийн ойн өдрийг угтан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас сурагчдад зориулсан “Миний хаяг-Сүхбаатар дүүрэг” тойрон аяллыг зохион байгууллаа.

“Налайхын үйлдвэрлэл, технологийн парк” ХК-ийн харьяа 23 аж ахуйн нэгжийн удирдлага, төлөөлөл уулзаж, паркийн бүтээн байгуулалт болон хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо. Үйлдвэрлэл эрхлэгчид хуульд заасан татварын хөнгөлөлт эдлэх, зөвшөөрөл авах болон ТЭЗҮ, БОННҮ батлуулах үйл явц удааширч буйг хөндлөө.

Дотоод хэргийн их сургуулийн Шинжлэн магадлах ухааны сургуулиас сонсогчдод зориулсан цуврал лекцийн анхны уулзалтыг зохион байгууллаа. Анхны хичээлийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын ахмад ажилтан М.Чинбат “Тусгай мэдлэг бүхий мэргэжилтэн ба шинжээч” сэдвээр орсон байна.

БНСУ-д болох “COMEUP 2026 – Global Startup Festival” арга хэмжээнд оролцох Монголын гарааны компаниудын хоёрдугаар шатны сонгон шалгаруулалт болж, шилдэг 6 төсөл шалгарлаа. Эдгээрээс гурван компанийг эцэслэн шалгаруулж, Сөүл хотод зохион байгуулагдах наадамд оролцуулах юм.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газар болон Үндэсний шүүх шинжилгээний хүрээлэнгийн хамтарсан судалгааны баг Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллаж эхэллээ. Талууд төслийн дараах дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх талаар санал солилцсон байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран алба хаагчдад гал түймэр, угаарын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт орлоо. Сургалтаар галын хор ашиглах зааварчилгаа өгч, практик дадлага сургуулилт хийлгэсэн байна.

Баянхонгор аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс албан хаагчдынхаа хууль хэрэглэх чадварыг дээшлүүлэх ээлжит модуль сургалт явууллаа. Сургалтаар 2027 оноос мөрдөгдөх Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон бүртгэлийн бусад хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг танилцуулсан байна.

Шүүхийн шийдвэрээр тогтоосон хоёр хүүхдийн тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлөөгүй иргэнд 30 хоног баривчлах, 50 цаг албадан сургалтад хамруулах шийтгэл ногдуулжээ.

“Ёс зүйтэй ажилтан-Соёлтой үйлчилгээ” аяны хүрээнд нийтийн тээврийн жолооч нарт ажлын байрны стрессийг бууруулах, харилцааны соёлыг сайжруулах сургалт орлоо.
© 2026 Tuuchee.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Хөгжүүлсэн: Sain Web