
Хиймэл оюунд суурилсан залилангаас сэрэмжлүүлэх нөлөөллийн аян эхэллээ
Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерпол хиймэл оюун ашиглан хүний царай, дуу хоолойг дуурайлган үйлдэх залилангийн эрсдэл нэмэгдэж буйтай холбогдуулан сэрэмжлүүлэг аян эхлүүллээ. Иргэдийг аливаа сэжигтэй хүсэлтэд шууд итгэхгүй байж, мэдээллийг сайтар нягтлахыг уриалж байна.










