
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит уралдаанд “Криминалистик” сурах бичиг тусгай байр эзэлжээ
Хууль зүйн бакалаврын сургалтад зориулсан “Криминалистик” сурах бичиг Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит уралдааны нэг сэдэвт бүтээлийн төрөлд тусгай байр эзэллээ. Уг бүтээл нь онол болон техник зүйн асуудлыг багтаасан 21 бүлэг, 48 хэвлэлийн хуудастай иж бүрэн бүтээл болжээ.










