
Баянхонгор аймаг өсвөр үеийнхэнд зориулсан "ESEL" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Баянхонгор аймаг өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох "ESEL" хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Уг хөтөлбөр нь хүүхэд, залуучуудын сурлагын амжилтыг ахиулах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх зорилготой юм.










