Улсын бүртгэлийн ерөнхий газар хиймэл оюунд суурилсан "Ухаалаг чатбот" нэвтрүүллээ
Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэдэд мэдээллийг шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан "Ухаалаг чатбот" программ хангамжийг нэвтрүүллээ. Энэхүү цахим туслах нь бүртгэлийн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг НҮБ-ын албан ёсны зургаан хэлээр өгөх боломжтой байна.






