Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон нийтээр тэмдэглэх баярын хуулийн дагуу намрын “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран 20 дахь жилдээ зохион байгуулав. Энэ удаагийн номын баяр нь залуу хэвлэн нийтлэгчдийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёлын солилцоог нэмэгдүүлэхэд чиглэжээ.
Өдөрлөгийн гурван өдрийн турш төв талбайд зохиолч, уншигчдын уулзалт, шинэ номын нээлт, үзэсгэлэн худалдаа, боловсролын төрөл бүрийн хөтөлбөрүүд явагдсан юм. Баярт Энэтхэг, БНСУ, БНХАУ, Япон, Киргиз зэрэг 10 гаруй орны 30 гаруй зохиолч, хэвлэн нийтлэгчийн төлөөлөл оролцсон бөгөөд уламжлалт “Мэргэн ном” цом, “Улаанбаатар грант”-ыг олгохоор төлөвлөжээ.
Үүнээс гадна Улаанбаатар хотын музейгээс хүүхэд багачуудад зориулсан боловсролын тусгай хөтөлбөрүүд болон Норвегийн аялагч Оскар Мамены түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүллээ. Зохион байгуулагчид цаашид Улаанбаатар хотыг “Дэлхийн номын нийслэл”-д нэр дэвшүүлэх зорилт тавин ажиллаж байна.