Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимээс есдүгээр сарын 28-ны өдөр эрх зүйн бакалаврын хөтөлбөрийн нэгдүгээр дамжааны оюутнуудад зориулан «Харилцаа ба хандлага», «Гэр бүл төлөвлөлт» сэдэвт сургалтыг зохион байгуулжээ.
Сургалтаар бусдыг сонсох, хүндэтгэх зэрэг эерэг харилцааны үндсэн зарчмууд, хариуцлага, итгэлцлийн ач холбогдлын талаар мэдээлэл өгсөн байна. Мөн гэр бүл төлөвлөлт, гэрлэлт болон хүүхэдтэй болохтой холбоотой хариуцлагатай шийдвэр гаргах, гэр бүлийн эрүүл харилцааг бүрдүүлэх хүчин зүйлсийг танилцуулжээ.
Тус тэнхим цаашид эмэгтэй оюутнуудад чиглэсэн хувийн ариун цэвэр болон бусад холбогдох сэдвийн сургалтуудыг тогтмол явуулахаар төлөвлөж байна.